Нэвтрэх
darkhan

Дархан-Уул аймгийн танилцуулга

Дархан хот – Дархан-Уул аймгийн төв, Монгол улсын стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой, аж үйлдвэрийн томоохон төв хот юм. Нийслэл хотоос 222 км зайд орших бөгөөд тууш болон төмөр замаар Улаанбаатар хот, улсынхаа хоёр хөрш оронтой холбогдсон байдаг.


Дархан хот нь Шинэ Дархан хот болон Хуучин Дархан хот гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба Монгол улсын хоёр хэсэгтэй гурван том хотын нэг юм.


Дархан хотод сүүлийн жилүүдэд Монгол улсдаа хамгийн томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа бөгөөд хөрш зэргэлдээх Сүхбаатар хот, Эрдэнэт хот, Улаанбаатар хот зэрэг хотуудаас шинээр Дархан хотод шилжин ирж буй хүн амд онцгой санал тавьж буй. Дархан хот хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж өргөтгөсөн ба 2017 онд хүүхэд залуучуудад хамгийн ээлтэй дэлхийн топ хотуудын нэг болсон байдаг. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг арван компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг гурван компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, гүүрэн гарц, төмөр зам, автозам зэрэг дэд бүтэц сайтай Монгол улсын хоёр дахь нийслэл хэмээгддэг хот юм.

award

Бидний үнэт зүйл

Бидний гол үнэт зүйлсийн нэг бол хэрэглэгчдэдээ борлуулж буй бүтээгдэхүүний чанар юм.

award

Алсын хараа

Бидний гол үнэт зүйлсийн нэг бол хэрэглэгчдэдээ борлуулж буй бүтээгдэхүүний чанар юм.

award

Эрхэм зорилго

Бидний гол үнэт зүйлсийн нэг бол хэрэглэгчдэдээ борлуулж буй бүтээгдэхүүний чанар юм.

darkhan

Дархан-Уул аймгийн Засаг дарга

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт аялагчид, зочид төлөөлөгчид өө,

Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын нэгдсэн цахим системд тавтай морилно уу!

Монгол Улсын үйлдвэрлэл, боловсрол, соёлын голомт болсон Дархан хот, түүний эргэн тойрны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын өв, уламжлалт ахуй амьдралыг танилцуулах, зочид буудал, амралт, үйлчилгээний энэхүү цахим платформ нь та бүхний аяллыг илүү сонирхолтой, үр дүнтэй болгоход чиглэгдэж байна.


Тус цахим хуудас нь танд:

• Зочид буудал, амралтын газар захиалах,

• Үзвэр, арга хэмжээ (эвэнт) болон аяллын хөтөлбөр сонгох,

• Мэргэжлийн хөтөч, үйлчилгээ үзүүлэгч хувь хүмүүстэй холбогдох,

• Орон нутгийн онцлог бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах зэрэг олон боломжийг олгож байна.

Аялал жуулчлалын салбарын хөгжил нь зөвхөн эдийн засаг төдийгүй соёлын харилцаа, нийгмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг. Иймд бид аймгийнхаа аялал жуулчлалын салбарыг шинэ шатанд гаргах, жуулчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог тэгш хангах зорилгоор энэхүү нэгдсэн системийг нэвтрүүллээ.


Дархан-Уул аймагт тавтай морилж, дурсамж дүүрэн аялал, амралтыг эдлээрэй!


Хүндэтгэсэн,

Дархан-Уул аймгийн Засаг дарга

Болдбаатарын АЗЖАРГАЛ

Дархан хотын түүх

Дархан хот – Дархан-Уул аймгийн төв, Монгол улсын стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой, аж үйлдвэрийн томоохон төв хот юм. Нийслэл хотоос 222 км зайд орших бөгөөд тууш болон төмөр замаар Улаанбаатар хот, улсынхаа хоёр хөрш оронтой холбогдсон байдаг.


Дархан хот нь Шинэ Дархан хот болон Хуучин Дархан хот гэсэн хоёр хэсэгт хуваагддаг ба Монгол улсын хоёр хэсэгтэй гурван том хотын нэг юм.


Дархан хотод сүүлийн жилүүдэд Монгол улсдаа хамгийн томоохонд тооцогдох бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа бөгөөд хөрш зэргэлдээх Сүхбаатар хот, Эрдэнэт хот, Улаанбаатар хот зэрэг хотуудаас шинээр Дархан хотод шилжин ирж буй хүн амд онцгой санал тавьж буй. Дархан хот хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх паркийг шинэчилж өргөтгөсөн ба 2017 онд хүүхэд залуучуудад хамгийн ээлтэй дэлхийн топ хотуудын нэг болсон байдаг. Дархан хотод тээврийн үйлчилгээний таксиний үйлчилгээг арван компани, нийтийн тээврийн том оврын автобусаар үйлчилдэг гурван компани хангадаг. Дархан хот Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг бодвол амьдрах болон зорчих зарлага багатай, ажлын байр олдоц ихтэй, цэвэр агаартай, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай, харилцаа холбоо, гүүрэн гарц, төмөр зам, автозам зэрэг дэд бүтэц сайтай Монгол улсын хоёр дахь нийслэл хэмээгддэг хот юм.

darkhan
darkhan
Youtube video:

Сумдууд

Хонгор

Орхон

Шарын гол

Дархан